Нийт: 14

Loctite PC 7218

LOCTITE® PC 7218™ бол хоёр тусдаа савтай керамик бүхий эпоксид зуурмаг (цавуу) бөгөөд боловсруулах тоног төхөөрөмжийн элэгдэл ихтэй хэсгийг засаж сэлбэх, хамгаалахад зориулагдсан бүтээгдэхүүн юм.

Loctite PC 7218

LOCTITE® PC 7218™ бол хоёр тусдаа савтай керамик бүхий эпоксид зуурмаг (цавуу) бөгөөд боловсруулах тоног төхөөрөмжийн элэгдэл ихтэй хэсгийг засаж сэлбэх, хамгаалахад зориулагдсан бүтээгдэхүүн юм. Эдгээрийг -30°C -ээс 120°C температурт ажиллах циклон ба ангилах төхөөрөмж (cyclone and separator), тоос хураагуур ба гаргуур (dust collectors and exhausters), шахуургын доторлогоо ба хүчлүүр (pump liners and impellers) сэнсний далбаа ба гэр (fan blades and housings), гулсуур ба юүлүүр (chutes and hoppers), дамжуулах хоолойнууд (elbows and transition points)-ыг засах, сэргээх, бэхжүүлэх, хамгаалахад нийтгэг ашиглана.

Loctite PC 7222

LOCTITE® PC 7222 нь керамик мөхлөгтэй учир гадаргууд хаг үүсгэн үрэлтийг багасгаж элэгдлийг бууруулан металын гадаргуу дээрх өө сэв, хонхорыг маш сайн тэгшилж дүүргэнэ.

Loctite PC 7226

LOCTITE® Nordbak® Pneu-Wear™ нь жижиг керамик мөхлөгтэй хоёр тусдаа епоксид зуурмаг бөгөөд шингэн ба хуурай нөхцөлд ажилладаг тоног төхөөрөмжийг нарийн ширхэгтэй бөөмсийн зүлгэх үйлдлээс хамгаалах үүрэгтэй.

Loctite PC 7227

LOCTITE® PC 7227™ нь керамик зонхилсон, маш гөлгөр зөөлөн резин бөгөөд уусгагч бодис агуулдаггүй, наалдамхай чанар багатай, багсаар нимгэн үе үүсгэж түрхэх боломжтой. Эдгээр нь  тоног төхөөрөмжийн гадаргууг чичиргээ,  химийн бодис, зүлгэж элээдэг болон зэврүүлдэг бодисоос хамгаалахад зориулсан бүтээгдэхүүн болно.

Loctite PC 7229

LOCTITE 7229  Nordbak High Temperature Pneu-Wear нь жижиг керамик мөхлөгтэй хоёр тусдаа епоксид зуурмаг бөгөөд нарийн ширхэгтэй бөөмсийн зүлгэх үйлдлээс хамгаалах үүрэгтэй.

Loctite PC 7230

LOCTITE 7230  Nordbak High Temperature Wearing Compound нь жижиг керамик мөхлөгтэй хоёр тусдаа епоксид зуурмаг бөгөөд боловсруулах төхөөрөмжийн өндөр элэгдэлтэй хэсгүүдийг хамгаалах, засч сэргээхэд зориулагдсан бүтээгдэхүүн юм.

Loctite PC 7332

LOCTITE® PC 7332 нь хоёр тусдаа хэсэгтэй, цахиурын карбид бүхий 100% цул епоксид резин систем бөгөөд боловсруулах тоног төхөөрөмжийн өндөр элэгдэлтэй хэсгүүдийг хамгаалахад зориулагдсан бүтээгдэхүүн юм.

Loctite PC 7336

LOCTITE® PC 7336 бол хоёр тусдаа савтай цахиурт нүүрстөрөгч ба керамик мөхлөг бүхий 100% цул эпоксид резин систем бөгөөд боловсруулах тоног төхөөрөмжийн элэгдэл ихтэй хэсгийг засаж сэлбэх, хамгаалахад зориулагдсан бүтээгдэхүүн юм.

Loctite PC 7339

LOCTITE® 7229  Nordbak® Ultra High Temperature Wearing Compound  нь -29°C -ээс 288°C  температурт ажилладаг бөгөөд хуурай материалын урсгалд хүчтэй зүлгэгддэг тоног төхөөрөмжийг сэлбэн засах, хамгаалах, шинэчлэх зорилгоор ашиглагддаг бүтээгдэхүүн юм.

Loctite PC 7383

LOCTITE® РС 7383™  нь 100% цул хоёр хэсэг савтай, тасалгааны хэмд хатаж бэхиждэг полиуреане хольцтой, элэгдэлд маш тэсвэртэй, механик үйлчилгээ болон химийн бодист өндөр эсэргүүцэл үзүүлдэг бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүний триксотропик шинж чанар нь босоо гадаргууг дагаж доошоо хэвтээ гадарга руу урсдаггүй байна. Үүнийг шпателээр амархан тарааж болно. Энэхүү LOCTITE® PC 7383  бол –20°C –ээс  + 80°C (–4°F to + 176°F) хэмд ажилладаг  боловсруулах тоног төхөөрөмжийн  элэгдэл, цохилтонд байнга өртдөг хэсэг, тээрмийн бүрэлдэхүүн хэсэг эд ангиудыг хамгаалах,  засч сэлбэх, цутгах хэвний доторлогоо хийх, дамжуулж гаргах гулсуур (discharge chutes),  ачих төхөөрөмж (hoppers), тэвш (troughs), тахир хэсэг (elbows) болон бусад хэсгүүдийг засварлахад зориулагдсан бүтээгдэхүүн болно.

Loctite PC 9020

LOCTITER PC 9020 материал нь -300С-ээс 1050 С  (-200 оос 2200 F) хүртэлх хуурай үйлчилгээтэй температурт эргэлтэт болон бутлуурт тээрмийн металл тулгуурыг элэгдлээс хамгаалах зориулалттай эпокси систем юм. Энэ бол  хайлуулах юмуу тусгай багаж шаардахгүй, эзлэхүүний хувьд маш тогтвортой учир доторлогоо ба хамгаалалтын үе хооронд завсар үүсгэдэггүй, тогтоох бүтэц хэрэггүй, ашиглахад хялбар, аюулгүй бүтээгдэхүүн юм.

Loctite PC 9410

LOCTITE® РС 9410™ нь хоёр хэсэг хурдан найрдаг, онцгой шинжтэй, уламжлалт бетон засвараас илүү боловсронгуй бетон хольж зуурах, засварлах систем юм. Магнийн фосфат суурьтай сайн үйлчилгээтэй LOCTITE® PC 9410™ систем нь бетоноос хурдан хатдаг, бетоныг бодоход шинэ ба хуучин бетоноос гадна мод, төмөр мэт ихэнх барилгын материалтай барьцалддаг байна. LOCTITE® PC 9410™ систем ус хэрэглэдэггүй учир ямарч температурт агших юмуу хөлддөггүй бөгөөд давсанд тэсвэртэй юм.

Loctite PC 9593

LOCTITE® PC 9593 бол хөнгөн цагааны мөхлөг (үрэл) ба цахиурын карбид бүхий хоёр тусдаа савтай 100% хатуу эпоксид резин систем юм.