Loctite PC 7339
LOCTITE® 7229 Nordbak® Ultra High Temperature Wearing Compound нь -29°C -ээс 288°C температурт ажилладаг бөгөөд хуурай материалын урсгалд хүчтэй зүлгэгддэг тоног төхөөрөмжийг сэлбэн засах, хамгаалах, шинэчлэх зорилгоор ашиглагддаг бүтээгдэхүүн юм.
Ашигтай тал:
- Хатахаараа цахиур шиг хатуу болох ба хүчтэй зүлгэдэг хуурай материалын урсгалд тэсвэртэй
- Тоног төхөөрөмжийн элэгдсэн хэсгийг хурдан сэргээж ашиглалтын хугацааг уртасгана.
- Хүчтэй зүлгэдэг хуурай материалын урсгалд тэсвэртэй учир тоног төхөөрөмжийг элэгдлийг багасгаж сэлбэг материалын зардлыг багасгана.
- Агшдаггүй, доош гоождоггүй (Non sag) учир босоо, барзгар, болон доош харсан гадаргууд ашиглахад тохиромжтой
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
LOCTITE® 7229 Nordbak® Ultra High Temperature Wearing Compound нь -29°C -ээс 288°C температурт ажилладаг бөгөөд хуурай материалын урсгалд хүчтэй зүлгэгддэг тоног төхөөрөмжийг сэлбэн засах, хамгаалах, шинэчлэх зорилгоор ашиглагддаг бүтээгдэхүүн юм. Ultra High Temperature Wearing Compound нь өндөр температурт ажилладаг, уламжлалт аргаар засварлах боломжгүй тоног төхөөрөмжийг хамгаална. Эдгээрийг шүүлтүүр (scrubbers), циклон (cyclones), тоос хураагуур (dust collectors) болон сэнсний үүр (fan housings) зэрэг тоног төхөөрөмжийг элэгдлээс хамгаалах зорилгоор ашиглана. Энэ бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд хоёр төрлийн епоксид орох ба хатсаныхаа дараа өндөр температурт тэсвэртэй сайн ажиллана.
НИЙТЛЭГ ХЭРЭГЛЭЭ
- Циклон (cyclones) болон тээрэм
- Мухруй тахир хэсэг (elbows)
- сэнсний далбаа болон сэнсний үүр (fan blades and housings)
- шүүлтүүр (scrubbers),
- Гаргах хоолой (exhausters)
- Юулэх, хуваарилах цорго (hoppers)
Хэрэглэх заавар
Гадаргууг цэвэрлэж бэлдэх:
Энэ бүтээгдэхүүнүүд нягт сайн цэвэрлэж бэлтгэсэн гадаргууд удаан тогтоно. Бүтээгдэхүүнд тавих шаардлага нь уг бүтээгдэхүүний ажиллах нөхцөл, ашиглах ба үйлчилгээ хийх хугацаа болон үндсэн бодисын найрлагаас шалтгаалан өөр өөр байж болно.
- Бүх төрлийн босоо болон доош харсан гадаргууд Ultra High Temperature Wearing Compound ашиглахдаа эхлээд тэр гадаргуу дээрээ метал торон суурь (tack welding expanded metal mesh) бэхлэх ёстой.
- Элэгдэж муудсан гадаргууг зүлгэж сайтар зүлгэж цэвэрлэ. Бололцоотой бол бүх гадаргууд Near White Metal (SSPC-SP10/NACE No. 2) стандартаар элсэн цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Урьдчилсан бэлтгэл бага шаардах гадаргууд гар багажаар зүлгэж болно.
- Уг гадаргууг уусгагч бодисоор цэвэрлэх тохиолдолд мөр үлдээдэггүй уусгагч бодис ашиглах хэрэгтэй.
Төстэй бүтээгдэхүүн
Loctite PC 7222
Loctite PC 7226
Loctite PC 7229
Loctite PC 7230
Loctite PC 7336
Loctite PC 9020
LOCTITER PC 9020 материал нь -300С-ээс 1050 С (-200 оос 2200 F) хүртэлх хуурай үйлчилгээтэй температурт эргэлтэт болон бутлуурт тээрмийн металл тулгуурыг элэгдлээс хамгаалах зориулалттай эпокси систем юм. Энэ бол хайлуулах юмуу тусгай багаж шаардахгүй, эзлэхүүний хувьд маш тогтвортой учир доторлогоо ба хамгаалалтын үе хооронд завсар үүсгэдэггүй, тогтоох бүтэц хэрэггүй, ашиглахад хялбар, аюулгүй бүтээгдэхүүн юм.
Loctite PC 9410
LOCTITE® РС 9410™ нь хоёр хэсэг хурдан найрдаг, онцгой шинжтэй, уламжлалт бетон засвараас илүү боловсронгуй бетон хольж зуурах, засварлах систем юм. Магнийн фосфат суурьтай сайн үйлчилгээтэй LOCTITE® PC 9410™ систем нь бетоноос хурдан хатдаг, бетоныг бодоход шинэ ба хуучин бетоноос гадна мод, төмөр мэт ихэнх барилгын материалтай барьцалддаг байна. LOCTITE® PC 9410™ систем ус хэрэглэдэггүй учир ямарч температурт агших юмуу хөлддөггүй бөгөөд давсанд тэсвэртэй юм.
