Loctite PC 9593
LOCTITE® PC 9593 бол хөнгөн цагааны мөхлөг (үрэл) ба цахиурын карбид бүхий хоёр тусдаа савтай 100% хатуу эпоксид резин систем юм.
LOCTITER PC 9593 –ийн бүтээгдэхүүний тодорхойлолтууд:
| Технологи | Епоксид |
| Химийн бодисын төрөл | Епоксид |
| Харагдах байдал (резин) | Хөх зуурмаг |
| Харагдах байдал (хатууруулагч) | Саарал зуурмаг |
| Харагдах байдал – Хольц | Хөх зуурмаг |
| Бүрэлдэхүүн хэсэг | Хоёр хэсэг-Резин ба Хатаагч |
| Холих харьцаа-жингээр-
Резин : Хатаагч |
2:1 |
| Холих харьцаа, (эзлэхүүнээр)
Резин : Хатаагч |
2:1 |
| Бэхжилт | Хольсны дараа тасалгааны температурт |
| Хэрэглээ | Бүрэх |
| Хэрэглэх температур | 10-400С (50-1040F) |
| Үйлчилгээ хийх температур | -300С-ээс 1200 С (-220F –ээс 2480F) |
| Давуу тал
|
· Зүлгэгдэл ба элэгдэлд өндөр тэсвэртэй хөнгөн цагааны мөхлөг (үрэл) ба цахиурын карбидтай
· Полимер мартицад оруулж бэхжүүлсэн резин · Хурдан бэхжих чадвар |
LOCTITE® PC 9593 бол хөнгөн цагааны мөхлөг (үрэл) ба цахиурын карбид бүхий хоёр тусдаа савтай 100% хатуу эпоксид резин систем юм. LOCTITE® PC 9593 бол боловсруулах тоног төхөөрөмжүүдийн гэмтэл, элэгдэл ихтэй хэсгийг хамгаалах, хурдан засаж сэлбэхэд зориулагдсан бүтээгдэхүүн юм. Үүнийг хэмхдэс тээвэрэх шахуургын доторлогоо (dredge pump liners), суваг шуудуу (flumes), хүнхээл (troughs) ухах, чичиргээтэй хоолой (vibrating feeders), гулсуур буулгуур/юүлүүр (chutes & hoppers) болон бусад элэгдэл, цохилтын нөлөөнд өртдөг боловсруулалтын тоног төхөөрөмжийг хамгаалах, засах, сэргээх, бэхжүүлэхэд нийтлэг ашиглана.
БЭХЖЭЭГҮЙ МАТЕРИАЛЫН НИЙТЛЭГ ШИНЖ ЧАНАР
Резин
Хувийн нягт – Specific Gravity @ 23°C 2.04
Хатууруулагч
Хувийн нягт – Specific Gravity @ 23°C 2.05
Холимог
Хувийн нягт – Specific Gravity @ 23°C 2.04
БЭХЖИХ НИЙТЛЭГ ТӨЛӨВ
Бэхжилт @ 23 °C
Ажил гүйцэтгэх хугацаа: 15 минут
Бэхжих хугацаа: 4 цаг
БЭХЭЖСЭН МАТЕРИАЛЫН НИЙТЛЭГ ШИНЖ ЧАНАР
Физик шинж чанар:
Гадаргуугийн хатуулаг – Shore Hardness ISO 868, Durometer D 85
Агшилтын хүч – Compressive Strength, ISO 604 N/mm² 46
(psi) (6,700)
Наалдах шинж чанар: Adhesive properties
Салж ховхрох хүч- Lap Shear Strength, ISO 4587
Хөнгөн цагаан (Элсэн цэвэрлэгээтэй) Aluminum (grit blasted) N/mm² 27
(psi) (4,000)
Ердийн ган (Элсэн цэвэрлэгээтэй) Mild Steel (grit blasted) N/mm² 23
(psi) (3,400)
Нэг долоо хоног @23°C бэхжүүлсний дараа
Төстэй бүтээгдэхүүн
Loctite PC 7218
Loctite PC 7222
Loctite PC 7226
Loctite PC 7229
Loctite PC 7230
Loctite PC 7336
Loctite PC 7383
LOCTITE® РС 7383™ нь 100% цул хоёр хэсэг савтай, тасалгааны хэмд хатаж бэхиждэг полиуреане хольцтой, элэгдэлд маш тэсвэртэй, механик үйлчилгээ болон химийн бодист өндөр эсэргүүцэл үзүүлдэг бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүний триксотропик шинж чанар нь босоо гадаргууг дагаж доошоо хэвтээ гадарга руу урсдаггүй байна. Үүнийг шпателээр амархан тарааж болно. Энэхүү LOCTITE® PC 7383 бол –20°C –ээс + 80°C (–4°F to + 176°F) хэмд ажилладаг боловсруулах тоног төхөөрөмжийн элэгдэл, цохилтонд байнга өртдөг хэсэг, тээрмийн бүрэлдэхүүн хэсэг эд ангиудыг хамгаалах, засч сэлбэх, цутгах хэвний доторлогоо хийх, дамжуулж гаргах гулсуур (discharge chutes), ачих төхөөрөмж (hoppers), тэвш (troughs), тахир хэсэг (elbows) болон бусад хэсгүүдийг засварлахад зориулагдсан бүтээгдэхүүн болно.
Loctite PC 9020
LOCTITER PC 9020 материал нь -300С-ээс 1050 С (-200 оос 2200 F) хүртэлх хуурай үйлчилгээтэй температурт эргэлтэт болон бутлуурт тээрмийн металл тулгуурыг элэгдлээс хамгаалах зориулалттай эпокси систем юм. Энэ бол хайлуулах юмуу тусгай багаж шаардахгүй, эзлэхүүний хувьд маш тогтвортой учир доторлогоо ба хамгаалалтын үе хооронд завсар үүсгэдэггүй, тогтоох бүтэц хэрэггүй, ашиглахад хялбар, аюулгүй бүтээгдэхүүн юм.
