Loctite PC 7336
LOCTITE® PC 7336 бол хоёр тусдаа савтай цахиурт нүүрстөрөгч ба керамик мөхлөг бүхий 100% цул эпоксид резин систем бөгөөд боловсруулах тоног төхөөрөмжийн элэгдэл ихтэй хэсгийг засаж сэлбэх, хамгаалахад зориулагдсан бүтээгдэхүүн юм.
LOCTITER PC 7336 –ийн бүтээгдэхүүний тодорхойлолтууд:
| Технологи | Епоксид |
| Химийн бодисын төрөл | Епоксид |
| Харагдах байдал (резин) | Цагаан саарал зуурмаг |
| Харагдах байдал (хатаагч) | Хар саарал зуурмаг |
| Харагдах байдал – (Холимог) | Саарал зуурмаг |
| Бүрэлдэхүүн хэсэг | Хоёр хэсэг-Резин ба Хатаагч |
| Холих харьцаа-жингээр-
Резин : Хатаагч |
4:1 |
| Холих харьцаа, (эзлэхүүнээр)
Резин : Хатаагч |
4:1 |
| Бэхжилт | Post cure after RT cure |
| Хэрэглээ | Хамгаалах давхрага |
| Хэрэглэх температур | 10-400С (500F -1040F) |
| Үйлчилгээ хийх температур | -30°C-ээс 232°C (-22°F to 450°F) |
| Давуу тал
|
· Нүүрстөрөгчтэй цахиур ба керамик мөхлөгтэй энэ бүтээгдэхүүнэр бүрхсэн гадаргуу нарийн ширхэгтэй материалд зүлгэгдэж элэгдэх нь багасна.
· Шигүү полимер утсан бэхэлгээтэй учир химийн бодист тэсвэртэй · Хольж хэрэглэхэд хялбар – элэгдэж муудсан гадаргууг хурдан сэргээж ашиглалтын хугацааг уртасгана · Үрэлтийг багасган элэгдэх хугацааг уртасгаж үнэтэй сэлбэгийн хэрэгцээг бууруулна · Доош харсан болон босоо гадаргууд ашиглахад доош оожиж урсдаггүй ба тэдний зүлгэгдэл-элэгдэлийг бууруулдаг · Хүний эрүүл мэнд, удамшилд хор хөнөөлгүй (CMR free) |
LOCTITE® PC 7336 бол хоёр тусдаа савтай цахиурт нүүрстөрөгч ба керамик мөхлөг бүхий 100% цул эпоксид резин систем бөгөөд боловсруулах тоног төхөөрөмжийн элэгдэл ихтэй хэсгийг засаж сэлбэх, хамгаалахад зориулагдсан бүтээгдэхүүн юм. Эдгээрийн тоонд циклон, дамжуулах хоолой, гулсуур буулгуур (chutes) болон бусад өндөр температурт ажилладаг, элэгдлээс хамгаалах шаардлагатай тоног төхөөрөмжүүд орно.
БЭХЖЭЭГҮЙ МАТЕРИАЛЫН НИЙТЛЭГ ШИНЖ ЧАНАР
Резин
Хувийн нягт – Specific Gravity @ 23 °C 2.26
Хатаагч
Хувийн нягт – Specific Gravity @ 23 °C 2.08
Холимог
Хувийн нягт – Mixed Specific Gravity @ 23 °C 2.09
БЭХЖИХ НИЙТЛЭГ ТӨЛӨВ
Бэхжих орчин Curing @ 23°C
Ажил гүйцэтгэх хугацаа, минут 30
Төстэй бүтээгдэхүүн
Loctite PC 7218
LOCTITE® PC 7218™ бол хоёр тусдаа савтай керамик бүхий эпоксид зуурмаг (цавуу) бөгөөд боловсруулах тоног төхөөрөмжийн элэгдэл ихтэй хэсгийг засаж сэлбэх, хамгаалахад зориулагдсан бүтээгдэхүүн юм. Эдгээрийг -30°C -ээс 120°C температурт ажиллах циклон ба ангилах төхөөрөмж (cyclone and separator), тоос хураагуур ба гаргуур (dust collectors and exhausters), шахуургын доторлогоо ба хүчлүүр (pump liners and impellers) сэнсний далбаа ба гэр (fan blades and housings), гулсуур ба юүлүүр (chutes and hoppers), дамжуулах хоолойнууд (elbows and transition points)-ыг засах, сэргээх, бэхжүүлэх, хамгаалахад нийтгэг ашиглана.
Loctite PC 7227
LOCTITE® PC 7227™ нь керамик зонхилсон, маш гөлгөр зөөлөн резин бөгөөд уусгагч бодис агуулдаггүй, наалдамхай чанар багатай, багсаар нимгэн үе үүсгэж түрхэх боломжтой. Эдгээр нь тоног төхөөрөмжийн гадаргууг чичиргээ, химийн бодис, зүлгэж элээдэг болон зэврүүлдэг бодисоос хамгаалахад зориулсан бүтээгдэхүүн болно.
Loctite PC 7229
Loctite PC 7332
Loctite PC 7339
Loctite PC 7383
LOCTITE® РС 7383™ нь 100% цул хоёр хэсэг савтай, тасалгааны хэмд хатаж бэхиждэг полиуреане хольцтой, элэгдэлд маш тэсвэртэй, механик үйлчилгээ болон химийн бодист өндөр эсэргүүцэл үзүүлдэг бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүний триксотропик шинж чанар нь босоо гадаргууг дагаж доошоо хэвтээ гадарга руу урсдаггүй байна. Үүнийг шпателээр амархан тарааж болно. Энэхүү LOCTITE® PC 7383 бол –20°C –ээс + 80°C (–4°F to + 176°F) хэмд ажилладаг боловсруулах тоног төхөөрөмжийн элэгдэл, цохилтонд байнга өртдөг хэсэг, тээрмийн бүрэлдэхүүн хэсэг эд ангиудыг хамгаалах, засч сэлбэх, цутгах хэвний доторлогоо хийх, дамжуулж гаргах гулсуур (discharge chutes), ачих төхөөрөмж (hoppers), тэвш (troughs), тахир хэсэг (elbows) болон бусад хэсгүүдийг засварлахад зориулагдсан бүтээгдэхүүн болно.
Loctite PC 9020
LOCTITER PC 9020 материал нь -300С-ээс 1050 С (-200 оос 2200 F) хүртэлх хуурай үйлчилгээтэй температурт эргэлтэт болон бутлуурт тээрмийн металл тулгуурыг элэгдлээс хамгаалах зориулалттай эпокси систем юм. Энэ бол хайлуулах юмуу тусгай багаж шаардахгүй, эзлэхүүний хувьд маш тогтвортой учир доторлогоо ба хамгаалалтын үе хооронд завсар үүсгэдэггүй, тогтоох бүтэц хэрэггүй, ашиглахад хялбар, аюулгүй бүтээгдэхүүн юм.
