Loctite PC 9410
LOCTITE® РС 9410™ нь хоёр хэсэг хурдан найрдаг, онцгой шинжтэй, уламжлалт бетон засвараас илүү боловсронгуй бетон хольж зуурах, засварлах систем юм. Магнийн фосфат суурьтай сайн үйлчилгээтэй LOCTITE® PC 9410™ систем нь бетоноос хурдан хатдаг, бетоныг бодоход шинэ ба хуучин бетоноос гадна мод, төмөр мэт ихэнх барилгын материалтай барьцалддаг байна. LOCTITE® PC 9410™ систем ус хэрэглэдэггүй учир ямарч температурт агших юмуу хөлддөггүй бөгөөд давсанд тэсвэртэй юм.
LOCTITER PC 9410™ – бүтээгдэхүүний тодорхойлолтууд:
| Технологи | Магнийн фосфат суурьтай |
| Харагдах байдал | Саарал шингэн (Хүссэн хэмжээндээ хүртэл хутга ) |
| Бүрэлдэхүүн хэсэг | Холих ёстой хоёр хэсэг |
| Бэхжилт | Тасалгааны хэм |
| Хэрэглээ | Шал цутгах |
|
Давуу тал
|
· Ашиглахад хялбар
· Хэрэглэхэд зохимжтой · Хурдан найрдаг · Бэхжих хэм: : -25 °C – +45 °C
|
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Энэ бүтээгдэхүүнийг дан хүчилтөрөгч/хүчилтөрөгч ихтэй системд хэрэглэхэд зохимжгүй бөгөөд хлортой юмуу хүчтэй исэлдүүлэгч материалуудыг хааж тусгаарлах зорилгоор ашиглаж болохгүй.
Эдгээр бүтээгдэхүүнийг ашиглахдаа баримтлах мэдээллийг Аюулгүй ажиллагааны дагалдах хуудаснаас үзнэ үү.
Төстэй бүтээгдэхүүн
Loctite PC 7218
Loctite PC 7218
LOCTITE® PC 7218™ бол хоёр тусдаа савтай керамик бүхий эпоксид зуурмаг (цавуу) бөгөөд боловсруулах тоног төхөөрөмжийн элэгдэл ихтэй хэсгийг засаж сэлбэх, хамгаалахад зориулагдсан бүтээгдэхүүн юм. Эдгээрийг -30°C -ээс 120°C температурт ажиллах циклон ба ангилах төхөөрөмж (cyclone and separator), тоос хураагуур ба гаргуур (dust collectors and exhausters), шахуургын доторлогоо ба хүчлүүр (pump liners and impellers) сэнсний далбаа ба гэр (fan blades and housings), гулсуур ба юүлүүр (chutes and hoppers), дамжуулах хоолойнууд (elbows and transition points)-ыг засах, сэргээх, бэхжүүлэх, хамгаалахад нийтгэг ашиглана.
Loctite PC 7229
Loctite PC 7332
Loctite PC 7336
Loctite PC 7339
Loctite PC 7383
LOCTITE® РС 7383™ нь 100% цул хоёр хэсэг савтай, тасалгааны хэмд хатаж бэхиждэг полиуреане хольцтой, элэгдэлд маш тэсвэртэй, механик үйлчилгээ болон химийн бодист өндөр эсэргүүцэл үзүүлдэг бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүний триксотропик шинж чанар нь босоо гадаргууг дагаж доошоо хэвтээ гадарга руу урсдаггүй байна. Үүнийг шпателээр амархан тарааж болно. Энэхүү LOCTITE® PC 7383 бол –20°C –ээс + 80°C (–4°F to + 176°F) хэмд ажилладаг боловсруулах тоног төхөөрөмжийн элэгдэл, цохилтонд байнга өртдөг хэсэг, тээрмийн бүрэлдэхүүн хэсэг эд ангиудыг хамгаалах, засч сэлбэх, цутгах хэвний доторлогоо хийх, дамжуулж гаргах гулсуур (discharge chutes), ачих төхөөрөмж (hoppers), тэвш (troughs), тахир хэсэг (elbows) болон бусад хэсгүүдийг засварлахад зориулагдсан бүтээгдэхүүн болно.
Loctite PC 9020
LOCTITER PC 9020 материал нь -300С-ээс 1050 С (-200 оос 2200 F) хүртэлх хуурай үйлчилгээтэй температурт эргэлтэт болон бутлуурт тээрмийн металл тулгуурыг элэгдлээс хамгаалах зориулалттай эпокси систем юм. Энэ бол хайлуулах юмуу тусгай багаж шаардахгүй, эзлэхүүний хувьд маш тогтвортой учир доторлогоо ба хамгаалалтын үе хооронд завсар үүсгэдэггүй, тогтоох бүтэц хэрэггүй, ашиглахад хялбар, аюулгүй бүтээгдэхүүн юм.
