Loctite PC 7226
LOCTITE® Nordbak® Pneu-Wear™ нь жижиг керамик мөхлөгтэй хоёр тусдаа епоксид зуурмаг бөгөөд шингэн ба хуурай нөхцөлд ажилладаг тоног төхөөрөмжийг нарийн ширхэгтэй бөөмсийн зүлгэх үйлдлээс хамгаалах үүрэгтэй.
LOCTITER Nordbak® Pneu-Wear™–ийн бүтээгдэхүүний тодорхойлолтууд:
| Технологи | Епоксид |
| Химийн бодисын төрөл | Епоксид |
| Харагдах байдал (резин) | Саарал LMS |
| Харагдах байдал – (Хатаагч) | Саарал LMS |
| Бүрэлдэхүүн хэсэг | Холих ёстой хоёр хэсэг |
| Холих харьцаа, жингээр-
Резин : Хатаагч |
4:1 |
| Холих харьцаа-(эзлэхүүнээр)
Резин : Хатаагч |
4:1 |
| Бэхжилт | тасалгааны температурт |
| Хэрэглээ | Элэгдэлд тэсвэртэй болгох |
| Давуу тал
|
· Жижиг керамик мөхлөгүүдтэй учир зутангийн нарийн ширхэгтэй бөөмсийн зүлгэх үйлдэлд тэсвэртэй.
· Тоног төхөөрөмжийн ашиглалтыг уртасгана · Холиход амар бөгөөд ашиглахад хялбар · Элэгдсэн гадаргууг хурдан сэргээж ашиглалтын хугацааг уртасгадаг
|
LOCTITE® Nordbak® Pneu-Wear™ нь жижиг керамик мөхлөгтэй хоёр тусдаа епоксид зуурмаг бөгөөд шингэн ба хуурай нөхцөлд ажилладаг тоног төхөөрөмжийг нарийн ширхэгтэй бөөмсийн зүлгэх үйлдлээс хамгаалах үүрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнийг -30°C -ээс 120°C (-20F to 250F) температурт ажилладаг тоног төхөөрөмжүүд, үүний дотор хийн даралтат (певматик) дамжуулах системүүд, тэдгээрийн муруй тахир хэсгүүд, зутангийн шахуурга (slurry pumps) юүлэх, хуваарилах цорго (hoppers), циклон болон тоос хураагуурын дотор ханыг доторлож хамгаалах, засварлах, тэдний элэгдэлд үзүүлэх эсэргүүцлийн нэмэгдүүлэх зорилгоор ашиглана.
БЭХЖЭЭГҮЙ МАТЕРИАЛЫН НИЙТЛЭГ ШИНЖ ЧАНАР
Резин:
Нэгж эзлэхүүний жин-Weight per volume kg/L 2.02 to 2.15
(lbs/gal) (16.8 to 17.9LMS)
Асаж шатах температур-Flash Point – Аюулгүй ажиллагааны хуудаснаас үз
Хатаагч-Hardener:
Нэгж эзлэхүүний жин-Weight per volume kg/L 2.07 to 2.19
(lbs/gal) (17.2 to 18.2LMS)
Асаж шатах температур-Flash Point – Аюулгүй ажиллагааны хуудаснаас үз
Төстэй бүтээгдэхүүн
Loctite PC 7218
Loctite PC 7218
LOCTITE® PC 7218™ бол хоёр тусдаа савтай керамик бүхий эпоксид зуурмаг (цавуу) бөгөөд боловсруулах тоног төхөөрөмжийн элэгдэл ихтэй хэсгийг засаж сэлбэх, хамгаалахад зориулагдсан бүтээгдэхүүн юм. Эдгээрийг -30°C -ээс 120°C температурт ажиллах циклон ба ангилах төхөөрөмж (cyclone and separator), тоос хураагуур ба гаргуур (dust collectors and exhausters), шахуургын доторлогоо ба хүчлүүр (pump liners and impellers) сэнсний далбаа ба гэр (fan blades and housings), гулсуур ба юүлүүр (chutes and hoppers), дамжуулах хоолойнууд (elbows and transition points)-ыг засах, сэргээх, бэхжүүлэх, хамгаалахад нийтгэг ашиглана.
Loctite PC 7222
Loctite PC 7227
LOCTITE® PC 7227™ нь керамик зонхилсон, маш гөлгөр зөөлөн резин бөгөөд уусгагч бодис агуулдаггүй, наалдамхай чанар багатай, багсаар нимгэн үе үүсгэж түрхэх боломжтой. Эдгээр нь тоног төхөөрөмжийн гадаргууг чичиргээ, химийн бодис, зүлгэж элээдэг болон зэврүүлдэг бодисоос хамгаалахад зориулсан бүтээгдэхүүн болно.
Loctite PC 7339
Loctite PC 7383
LOCTITE® РС 7383™ нь 100% цул хоёр хэсэг савтай, тасалгааны хэмд хатаж бэхиждэг полиуреане хольцтой, элэгдэлд маш тэсвэртэй, механик үйлчилгээ болон химийн бодист өндөр эсэргүүцэл үзүүлдэг бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүний триксотропик шинж чанар нь босоо гадаргууг дагаж доошоо хэвтээ гадарга руу урсдаггүй байна. Үүнийг шпателээр амархан тарааж болно. Энэхүү LOCTITE® PC 7383 бол –20°C –ээс + 80°C (–4°F to + 176°F) хэмд ажилладаг боловсруулах тоног төхөөрөмжийн элэгдэл, цохилтонд байнга өртдөг хэсэг, тээрмийн бүрэлдэхүүн хэсэг эд ангиудыг хамгаалах, засч сэлбэх, цутгах хэвний доторлогоо хийх, дамжуулж гаргах гулсуур (discharge chutes), ачих төхөөрөмж (hoppers), тэвш (troughs), тахир хэсэг (elbows) болон бусад хэсгүүдийг засварлахад зориулагдсан бүтээгдэхүүн болно.
Loctite PC 9410
LOCTITE® РС 9410™ нь хоёр хэсэг хурдан найрдаг, онцгой шинжтэй, уламжлалт бетон засвараас илүү боловсронгуй бетон хольж зуурах, засварлах систем юм. Магнийн фосфат суурьтай сайн үйлчилгээтэй LOCTITE® PC 9410™ систем нь бетоноос хурдан хатдаг, бетоныг бодоход шинэ ба хуучин бетоноос гадна мод, төмөр мэт ихэнх барилгын материалтай барьцалддаг байна. LOCTITE® PC 9410™ систем ус хэрэглэдэггүй учир ямарч температурт агших юмуу хөлддөггүй бөгөөд давсанд тэсвэртэй юм.
