Loctite PC 7222
LOCTITE® PC 7222 нь керамик мөхлөгтэй учир гадаргууд хаг үүсгэн үрэлтийг багасгаж элэгдлийг бууруулан металын гадаргуу дээрх өө сэв, хонхорыг маш сайн тэгшилж дүүргэнэ.
LOCTITER PC 7222 –ийн бүтээгдэхүүний тодорхойлолтууд:
| Технологи | Епоксид |
| Химийн бодисын төрөл | Епоксид |
| Харагдах байдал (резин) | Саарал өнгөтэй наалдамхай шингэн |
| Харагдах байдал – (Хатаагч) | Саарал |
| Харагдах байдал – (Хольсоны дараа) | Саарал өнгийн зуурмаг |
| Бүрэлдэхүүн хэсэг | Холих ёстой хоёр хэсэг |
| Холих харьцаа-(эзлэхүүнээр)
Резин : Хатаагч |
2:1 |
| Холих харьцаа, жингээр-
Резин : Хатаагч |
2:1 |
| Бэхжилт | тасалгааны температурт |
| Хэрэглээ | Хойт Америк – Метал хэсгийн засварт |
| Давуу тал
|
· Урсдаггүй – доош харсан болон босоо гадаргуугийн зүлгэгдэл-элэгдэлийг бууруулдаг
· Элэгдсэн гадаргууг хурдан сэргээж ашиглалтын хугацааг уртасгадаг · Жижиг керамик мөхлөгүүдтэй учир зутангийн нарийн ширхэгтэй бөөмсийн зүлгэх үйлдэлд тэсвэртэй. Тоног төхөөрөмжийн ашиглалтыг уртасгана
|
LOCTITE® PC 7222 нь керамик мөхлөгтэй учир гадаргууд хаг үүсгэн үрэлтийг багасгаж элэгдлийг бууруулан металын гадаргуу дээрх өө сэв, хонхорыг маш сайн тэгшилж дүүргэнэ. Эдгээр бүтээгдэхүүн нь -30°C -ээс 105°C (-20F to 225F) температурт ажилладаг тоног төхөөрөмжийн гадна болон дотор талд зөөлөн, элэгдэлд тэсвэртэй бүрхэвч давхрага үүсгэж хамгаална. Ийм төрлийн тоног төхөөрөмжид яндан хоолойн гадна ба дотор тал, шахуургын гарах талын муруй тахир хэсэг (pumps elbows), дамжуулах хэсэг (transitions), тохируулах хаалт (butterfly valves), хүч сааруулах хавтангууд (deflection plates), турбины сэнс (turbine blades) болон танк-сав зэрэг орно.
БЭХЖЭЭГҮЙ МАТЕРИАЛЫН НИЙТЛЭГ ШИНЖ ЧАНАР
Резин:
Нягт-Density @ 21°C 1.64
Наалдамхай чанар-Viscosity, Brookfield – RVDV багажаар, 25°C, mPa·s (cP):
Spindle TF, эргэлтийн хурд-speed 2.5 rpm 1,300,000 – 2,200,000
Хатаагч-Hardener:
Нягт- Density @ 21°C 1.77
Холимогийн шинж чанар:
Нягт-Density @ 21°C 1.72
Асах-шатах цэг- Flash Point – Материалын аюулгүй ажиллагааны хуудаснаас үзнэ үү.
БЭХЖИХ ЧАДВАР
Бэхжих шинж чанар
Хатах хүртлэх хугацаа Gel Time, ASTM D2471 45-55 минут,
Ажил гүйцэтгэх хугацаа, мин: 30 минут
Төстэй бүтээгдэхүүн
Loctite PC 7218
LOCTITE® PC 7218™ бол хоёр тусдаа савтай керамик бүхий эпоксид зуурмаг (цавуу) бөгөөд боловсруулах тоног төхөөрөмжийн элэгдэл ихтэй хэсгийг засаж сэлбэх, хамгаалахад зориулагдсан бүтээгдэхүүн юм. Эдгээрийг -30°C -ээс 120°C температурт ажиллах циклон ба ангилах төхөөрөмж (cyclone and separator), тоос хураагуур ба гаргуур (dust collectors and exhausters), шахуургын доторлогоо ба хүчлүүр (pump liners and impellers) сэнсний далбаа ба гэр (fan blades and housings), гулсуур ба юүлүүр (chutes and hoppers), дамжуулах хоолойнууд (elbows and transition points)-ыг засах, сэргээх, бэхжүүлэх, хамгаалахад нийтгэг ашиглана.
Loctite PC 7226
Loctite PC 7227
LOCTITE® PC 7227™ нь керамик зонхилсон, маш гөлгөр зөөлөн резин бөгөөд уусгагч бодис агуулдаггүй, наалдамхай чанар багатай, багсаар нимгэн үе үүсгэж түрхэх боломжтой. Эдгээр нь тоног төхөөрөмжийн гадаргууг чичиргээ, химийн бодис, зүлгэж элээдэг болон зэврүүлдэг бодисоос хамгаалахад зориулсан бүтээгдэхүүн болно.
