Loctite PC 7229
LOCTITE 7229 Nordbak High Temperature Pneu-Wear нь жижиг керамик мөхлөгтэй хоёр тусдаа епоксид зуурмаг бөгөөд нарийн ширхэгтэй бөөмсийн зүлгэх үйлдлээс хамгаалах үүрэгтэй.
Ашигтай тал:
- Жижиг керамик мөхлөгүүд нь нарийн ширхэгтэй бөөмсийн зүлгэх үйлдэлд тэсвэр сайтай
- Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгана.
- Холих болон ашиглахад хялбар бөгөөд элэгдэж муудсан гадаргууг хурдан засч сэргээж элэгдэх хугацааг бууруулна.
- Босоо болон доош харсан гадаргууд ашиглахад доош гоождоггүй (Non sag)
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
LOCTITE 7229 Nordbak High Temperature Pneu-Wear нь жижиг керамик мөхлөгтэй хоёр тусдаа епоксид зуурмаг бөгөөд нарийн ширхэгтэй бөөмсийн зүлгэх үйлдлээс хамгаалах үүрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнийг -30°C -ээс 230°C температурт ашиглаж болно. High Temperature Pneu-Wear бол хатуурч бэхижсэн бүтээгдэхүүнийг ашиглалтын хугацааг уртасгаж өндөр температурт тэсвэртэй болгоно.
НИЙТЛЭГ ХЭРЭГЛЭЭ
- Хийгээр үлээж дамжуулах системийн хоолойд доторлогоо хийж хамгаалах
- Доор төхөөрөмжүүийн хэсгийн элэгдсэн хэсгийг засварлах, элэгдэлд тэсвэртэй болгоно:
- Мухруй тахир хэсэг (elbows)
- Гаргах хоолой (exhausters)
- Юулэх, хуваарилах цорго (hoppers)
- Циклон (cyclones)
- Тоос хураагур (dust collectors)
БЭХЖЭЭГҮЙ МАТЕРИАЛЫН НИЙТЛЭГ ШИНЖ ЧАНАР
Нийтлэг хэмжээ
Харагдах байдал Шүдний оо шиг (Thixotropic) саарал зуурмаг
Холих харьцаа – Mix Ratio (R:H) Эзлэхүүнээр 4:1
Холих харьцаа – Weight жингээр 4:1
Бүрхэх орц – Coverage 0.74 м2 талбайг 6 мм зузаантай бүрэхэд
10 кг буюу ( 7.7 ft2 @ ¼” thick per 10kg kit.
Төстэй бүтээгдэхүүн
Loctite PC 7222
Loctite PC 7226
Loctite PC 7227
LOCTITE® PC 7227™ нь керамик зонхилсон, маш гөлгөр зөөлөн резин бөгөөд уусгагч бодис агуулдаггүй, наалдамхай чанар багатай, багсаар нимгэн үе үүсгэж түрхэх боломжтой. Эдгээр нь тоног төхөөрөмжийн гадаргууг чичиргээ, химийн бодис, зүлгэж элээдэг болон зэврүүлдэг бодисоос хамгаалахад зориулсан бүтээгдэхүүн болно.
Loctite PC 7230
Loctite PC 7339
Loctite PC 7383
LOCTITE® РС 7383™ нь 100% цул хоёр хэсэг савтай, тасалгааны хэмд хатаж бэхиждэг полиуреане хольцтой, элэгдэлд маш тэсвэртэй, механик үйлчилгээ болон химийн бодист өндөр эсэргүүцэл үзүүлдэг бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүний триксотропик шинж чанар нь босоо гадаргууг дагаж доошоо хэвтээ гадарга руу урсдаггүй байна. Үүнийг шпателээр амархан тарааж болно. Энэхүү LOCTITE® PC 7383 бол –20°C –ээс + 80°C (–4°F to + 176°F) хэмд ажилладаг боловсруулах тоног төхөөрөмжийн элэгдэл, цохилтонд байнга өртдөг хэсэг, тээрмийн бүрэлдэхүүн хэсэг эд ангиудыг хамгаалах, засч сэлбэх, цутгах хэвний доторлогоо хийх, дамжуулж гаргах гулсуур (discharge chutes), ачих төхөөрөмж (hoppers), тэвш (troughs), тахир хэсэг (elbows) болон бусад хэсгүүдийг засварлахад зориулагдсан бүтээгдэхүүн болно.
Loctite PC 9020
LOCTITER PC 9020 материал нь -300С-ээс 1050 С (-200 оос 2200 F) хүртэлх хуурай үйлчилгээтэй температурт эргэлтэт болон бутлуурт тээрмийн металл тулгуурыг элэгдлээс хамгаалах зориулалттай эпокси систем юм. Энэ бол хайлуулах юмуу тусгай багаж шаардахгүй, эзлэхүүний хувьд маш тогтвортой учир доторлогоо ба хамгаалалтын үе хооронд завсар үүсгэдэггүй, тогтоох бүтэц хэрэггүй, ашиглахад хялбар, аюулгүй бүтээгдэхүүн юм.
