Мэдээ

Mongolian Mining Exhibition 2024

АНУ-ын алдарт Loctite брэнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уул уурхайн салбарын нэгдсэн Mongolian Mining Exhibition 2024 (Mongolia Mining) арга хэмжээнд амжилттай оролцлоо.

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр тус брендийн Ази, Номхон далайн орнуудын бизнес хөгжил, худалдааны хэлтсийн төлөөлөгчид ирж цаашид Монгол улсад чанартай бүтээгдэхүүн, холбогдох сервис үйлчилгээ болон техникийн зөвөлгөөг нэг сувгаар үзүүлэх, үйлчлүүлэгч байгууллагууддаа ойр байх үүднээс дотоодын компани болох И И ЭС ХХК-г албан ёсны дистрибютор болон засвар үйлчилгээний албан ёсны хамтрагчаар зарлалаа.

Мөн энэ үеэр уул уурхайн салбарт тулгамддаг гол асуудлын нэг болох үрэлт, цохилтоос болж үүсдэг эвдрэл, гэмтлийг засварлахад зориулсан шийдэл болох PC 9593 хамгаалалтын шаваас материалыг танилцуулсан нь энэ жилийн үзэсгэлэнгийн онцлох үйл явдал байлаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн