Loctite PC 7383
LOCTITE® РС 7383™ нь 100% цул хоёр хэсэг савтай, тасалгааны хэмд хатаж бэхиждэг полиуреане хольцтой, элэгдэлд маш тэсвэртэй, механик үйлчилгээ болон химийн бодист өндөр эсэргүүцэл үзүүлдэг бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүний триксотропик шинж чанар нь босоо гадаргууг дагаж доошоо хэвтээ гадарга руу урсдаггүй байна. Үүнийг шпателээр амархан тарааж болно. Энэхүү LOCTITE® PC 7383 бол –20°C –ээс + 80°C (–4°F to + 176°F) хэмд ажилладаг боловсруулах тоног төхөөрөмжийн элэгдэл, цохилтонд байнга өртдөг хэсэг, тээрмийн бүрэлдэхүүн хэсэг эд ангиудыг хамгаалах, засч сэлбэх, цутгах хэвний доторлогоо хийх, дамжуулж гаргах гулсуур (discharge chutes), ачих төхөөрөмж (hoppers), тэвш (troughs), тахир хэсэг (elbows) болон бусад хэсгүүдийг засварлахад зориулагдсан бүтээгдэхүүн болно.
LOCTITER PC 7383™ – бүтээгдэхүүний тодорхойлолтууд:
| Технологи | Полиуреуретан |
| Химийн бодисын төрөл | Полиуретан резин ба изоцианат |
| Харагдах байдал (А хэсэг) | Хар өнгийн зуурмаг |
| Харагдах байдал (В хэсэг) | Хүрэн өнгийн зуурмаг |
| Харагдах байдал (Холимог) | Хар |
| Бүрэлдэхүүн хэсэг | Резин ба хатаагч хоёр хэсэг |
| Холих харьцаа жингээр, Резин:Хатаагч | 100 : 47 |
| Холих харьцаа эзлэхүүнээр, Резин:Хатаагч | 100 : 40 |
| Бэхжилт | Тасалгааны хэм |
| Хэрэглээ | Резин засвар |
|
Давуу тал
|
· Доош урсдаггүй
· Ашиглахад хялбар · Элэгдэлд тэсвэртэй · Физик нөоөөнд тэсвэртэй · Элэгдэн гадаргууг шинэчилдэг
|
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Энэ бүтээгдэхүүнийг дан хүчилтөрөгч/хүчилтөрөгч ихтэй системд хэрэглэхэд зохимжгүй бөгөөд хлортой юмуу хүчтэй исэлдүүлэгч материалуудыг хааж тусгаарлах зорилгоор ашиглаж болохгүй.
Эдгээр бүтээгдэхүүнийг ашиглахдаа баримтлах мэдээллийг Аюулгүй ажиллагааны дагалдах хуудаснаас үзнэ үү.
Хэрэглэх арга:
Гадаргууг бэлдэх:
- Ажлын үр дүнг сайн байлгахын тулд засаж сэлбэх гадаргуугийн хог, тос, тосолгооны болон бусад бохирыг цэвэрлэсэн байх хэрэгтэй
- Засварлах гадаргуугийн ойр орчим дахь хуучин резин, материалыг зайлуулах
- Засварлаг гадаргууг зүлгүүр юмуу төмөр үстэй щеткоор үрж барзайлгана. Гриндерээр үрж зүлгэхдээ туузныхаа резинийг хайлуулах буюу хэт халааж болохгүй.
- Цэвэрлэж бэлдсэн гадаргуугаа LOCTITE® -ийн SF 8220 Flex Cleaner or Teroson® D цэвэрлэгчээр ширүүн үрж цэвэрлээд хатаа
- Метал гадаргууд хэрэглэх бол Teroson 8519 P –аар суурь үе тавиад щеткоор үрж барзайлгаад 30 минут хүлээж уусгагч материалаа ууршуулна
- Резин гадаргууд Loctite SF 7282 резин идэвхжүүлэгч түрхээд щеткоор үрж жигд барзайлгаад 30 минут хатаана
