Loctite LB 8040
LOCTITER LB 8040™ нь зэвэрч, өгөршиж барьцалдсан эд ангиудыг салгаж чөлөөлөхөд зориулагдсан бодис юм. Энэ бодис эд ангиудын температурыг -43°C хүртэл хөргөн огцом хөлдөөж тэнд үүссэн зэв, бохирын давхрагад микро ан цав үүсгэдэг ба ингэснээр тослох материал тэр капиллар ан цаваар дотогш нэвтрэн ордог байна. Цаашдаа энэ тос чөлөөлөгдөж салсан эд ангиудыг хамгаална.
LOCTITER LB 8040™ – бүтээгдэхүүний тодорхойлолтууд:
| Технологи | Тослох материал |
| Химийн бодисын төрөл | Минерал тос |
| Өнгө | Хув шиг шар |
| Бэхжилт | |
| Хэрэглээ | Зэв арилгах |
| Түрхэх арга | Шүрших |
| Үндсэн материал | Метал |
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Энэ бүтээгдэхүүнийг дан хүчилтөрөгч/хүчилтөрөгч ихтэй системд хэрэглэхэд зохимжгүй бөгөөд хлортой юмуу хүчтэй исэлдүүлэгч материалуудыг хааж тусгаарлах зорилгоор ашиглаж болохгүй.
Эдгээр бүтээгдэхүүнийг ашиглахдаа баримтлах мэдээллийг Аюулгүй ажиллагааны дагалдах хуудаснаас үзнэ үү.
Эдгээр бүтээгдэхүүнийг ашиглахдаа баримтлах мэдээллийг Аюулгүй ажиллагааны дагалдах хуудаснаас үзнэ үү.
Харьцаж арчлах сэрэмжлүүлэг – Handling precautions
Даралттай савтай учир нарны шууд гэрлээс хамгаалж 500 С-ээс дээш хэмд ашиглахгүй байх хэрэгтэй. Савыг нь суларч хоосорсон үед ч хүчлэж цоолох, шатаахыг хориглоно. Ил гал руу юмуу улайсгаж халаасан материал руу шүршихийг хориглоно.
Хэрэглэх заавар:
- Хог тоосыг нь цэвэрлэ
- Хэрэглэхээсээ өмнө сайтар сэгсэр. Тослох бэхэлгээний болтуудаа 10-15 см зайнаас 5-10 секундийн завсартай шүршинэ
- Шүршээд тосоо үйлчилж эхэлтэл 1-2 минут хүлээ. Дараа нь задалж эхэл
