Loctite 290
LOCTITE® 290 нь боолтны резьбаг удаан хугацаанд битүүмжлэн бэхжүүлэхэд зориулагдсан бүтээгдэхүүн юм.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
LOCTITER 290 бүтээгдэхүүний тодорхойлолтууд:
| Технологи | Акрил |
| Химийн бодисын төрөл | Диметакрилат эфир |
| Харагдах байдал (бэхжээгүй байхдаа) | Ногоон өнгийн шингэн |
| Гэрэлтэх чадвар | Хэт ягаан туяанд гэрэлтэнэ |
| Бүрэлдэхүүн | Нэгэн төрөл |
| Наалдамхай чанар | Сул |
| Бэхжилт | Хүчилтөрөгчгүй орчин |
| Бүрэн бэхжилт | Идэвхжүүлэх бодис |
| Хэрэглээ | Эрэг боолт бэхжүүлэх |
| Хүч чадал | Дундаас Өндөр |
LOCTITE® 290 нь боолтны резьбаг удаан хугацаанд битүүмжлэн бэхжүүлэхэд зориулагдсан бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүн наалдамхай чанар муутай боловч нийлүүлэн угсарсан эд ангиудын хоорондуур нэвчин орж резьбаны орон зайг дүүргэх учир хэрэглэхдээ задлах шаардлагагүй юм. Уг бодис эд ангиудын хоорондуур нэвчин орж хүчилтөрөгчгүй орчин үүсэхэд бэхжин хатуурах ба цохилт доргилтоос болж сулрах, шингэн гоожуулахаас сэргийлнэ. Энэ бодис мөн гагнуур, цутгамалын болон нунтаг метал хэсгүүдийн нүх сүвд нэвтэрч дүүргэнэ.
Цэргийн зориулалтаар ашигладаг Mil-S-46163A
LOCTITE® 290™ цэргийн зориулалтаар ашиглах Mil-S-46163A –ийн олон төрлийн шалгуурыг хангасан бүтээгдэхүүн болно. Тэмдэглэл: Энэ бол бүс нутгийн хэмжээнд мөрдөгдөх зөвшөөрөл болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Техниийн үйлчилгээний төвд хандана уу.
ASTM D5363
Хойт Америкт үйлдвэрлэдэг маш олон төрлийн наалдамхай бодисыг ийм бодист тавьдаг ерөнхий шаардлагуудын 5.1.1, 5.1.2 ба Нарийвчилсан шаардлагын 5.2.-т заасан дагуу шинжилгээнд хамрагддаг.
БЭХЖЭЭГҮЙ МАТЕРИАЛЫН НИЙТЛЭГ ШИНЖ ЧАНАР
Хувийн гравитац – Specific Gravity @ 25 °C 1.08
Асах цэг – Flash Point– Аюулгүй ажиллагааны мэдээллийн хуудаснаас үз
Наалдамхай чанар – Viscosity, Brookfield – RVT, 25 °C, mPa·s (cP):
Spindle 1, speed 50 rpm 20 to 55
