Loctite 248
LOCTITE® 248 нь дунд зэргийн чадалтай, хүчилтөрөгчгүй орчинд бэхэждэг эрэг боолт бэхжүүлэх зориулалттай материал юм.
LOCTITE 248 бүтээгдэхүүний тодорхойлолтууд:
| Технологи | Акрил |
| Химийн бодисын төрөл | Диметакрилат эфир |
| Харагдах байдал (бэхжээгүй байхдаа) | Хөх өнгийн өтгөн давирхай |
| Харагдах байдал (хэлбэр) | Саваа шиг |
| Гэрэлтэх чадвар (Fluorescence) | Хэт ягаан туяанд гэрэлтэнэ |
| Бүрэлдэхүүн | Нэгэн төрөл |
| Бэхжилт | Хүчилтөрөгчгүй орчин |
| Хэрэглээ | Эрэг боолт бэхжүүлэх |
| Хүч чадал | Дунд зэрэг |
LOCTITE® 248 нь дунд зэргийн чадалтай, хүчилтөрөгчгүй орчинд бэхэждэг эрэг боолт бэхжүүлэх зориулалттай материал юм. Зөөлөн давирхай шиг энэ бүтээгдэхүүнийг уруулын будаг шиг авсаархан байдлаар савлан гаргадаг. Энэ бүтээгдэхүүн нийлүүлэн угсарч байгаа эд ангиудын хооронд ормогц хүчилтөрөгчгүй орчинд бэхэждэг шингэн бодисын нэгэн адил бэхжин хатуурах үйл явц нь эхэлнэ. Үүнийг олон төрлийн метал эд ангийн гадаргууд хэрэглэж болох ба идэвхтэй метал гадаргуу (гууль, зэс зэрэг) болон зэвэрдэггүй ган, метал өнгөлгөөтэй идэвхгүй гадаргууд ч мөн ашиглаж болно. Энэ бүтээгдэхүүнийг шингэн бодис тогтооход бэрх гадаргуу бүхий эд ангид хэрэглэхэд нэн тохиромжтой. Үүнийг хэрэглэхэд резбатай хэсгийн бүх гадаргуутай шууд бөгөөд жигд тархдаг.
БЭХЖЭЭГҮЙ МАТЕРИАЛЫН НИЙТЛЭГ ШИНЖ ЧАНАР
Хувийн гравитац – Specific Gravity @ °C 1.03
Түрхээд ажиллуулаагүй байгаа – Unworked Penetration, ISO 2137, 1/10 mm 90 – 140
Хайлах цэг – Melting Point, °C >65
Төстэй бүтээгдэхүүн
LOCTITE 222
Loctite 243
Loctite 263
LOCTITE® 263 нь резбатай боолтуудыг удаан хугацаанд түгжих зориулалттай бөгөөд метал эд ангиудыг нийлүүлж агааргүй болтол чангалсан үед бэхжих бөгөөд цохилт, чичиргээнээс шалтгаалан сулрах, дотрох шингэнээ гоожуулахаас урьдчилан сэргийлнэ. LOCTITE® 263R нь резбатай боолтуудыг удаан хугацаанд түгжих зориулалттай бөгөөд метал эд ангиудыг нийлүүлж агааргүй болтол чангалсан үед бэхжих бөгөөд цохилт, чичиргээнээс шалтгаалан сулрах, дотрох шингэнээ гоожуулахаас урьдчилан сэргийлнэ.
Loctite 268
Loctite 272
Loctite 277
LOCTITE® 277 нь резбатай боолтуудыг бэхжүүлж байнга түгжих зориулалттай. Энэ бүтээгдэхүүн метал эд ангиудыг нийлүүлж агааргүй болтол чангалсан үед бэхжих бөгөөд цохилт, чичиргээнээс шалтгаалан сулрах, дотрох шингэнээ гоожуулахаас урьдчилан сэргийлнэ. Энэ бүтээгдэхүүнийг М25-аас том хэмжээтэй шпилька, боолтуудыг битүүмжилж түгжихэд хэрэглэгдэнэ.
