Loctite 268

LOCTITE® 268 нь өндөр хүчин чадалтай, хүчилтөрөгчгүй орчинд бэхэждэг эрэг боолт бэхжүүлэх материал юм.

Үнийн санал авахаар сагслах
Тайлбар

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР

LOCTITER  268  бүтээгдэхүүний тодорхойлолтууд:

Технологи Акрил
Химийн бодисын төрөл Диметакрилат эфир
Харагдах байдал (бэхжээгүй байхдаа) Улаан өнгийн давирхай
Харагдах байдал (хэлбэр) Хуруу шиг
Гэрэлтэх чадвар (Fluorescence) Хэт ягаан туяанд гэрэлтэнэ
Бүрэлдэхүүн Нэгэн төрөл
Бэхжилт Хүчилтөрөгчгүй орчин
Хэрэглээ Эрэг боолт бэхжүүлэх
Хүч чадал Өндөр

LOCTITE® 268 нь өндөр хүчин чадалтай, хүчилтөрөгчгүй орчинд бэхэждэг эрэг боолт бэхжүүлэх материал юм. Зөөлөн давирхай шиг энэ бүтээгдэхүүнийг уруулын будаг шиг авсаархан байдлаар савлан гаргадаг. Энэ бүтээгдэхүүн нийлүүлэн угсарч байгаа эд ангиудын хооронд ормогц  хүчилтөрөгчгүй орчинд бэхэждэг шингэн бодисын нэгэн адил бэхжин хатуурах үйл явц нь эхэлнэ. Үүнийг олон төрлийн метал эд ангийн гадаргууд хэрэглэж болох ба идэвхтэй метал гадаргуу (гууль, зэс зэрэг) болон зэвэрдэггүй ган, метал өнгөлгөөтэй идэвхгүй гадаргууд ч мөн ашиглаж болно. Энэ бүтээгдэхүүнийг шингэн бодис тогтооход бэрх гадаргуу бүхий эд ангид хэрэглэхэд нэн тохиромжтой.  Үүнийг хэрэглэхэд резбатай хэсгийн бүх гадаргуутай шууд бөгөөд жигд тархдаг.

БЭХЖЭЭГҮЙ МАТЕРИАЛЫН НИЙТЛЭГ ШИНЖ ЧАНАР

Хувийн гравитац – Specific Gravity @ 25 °C                                                                                          1.03

Түрхээд ажиллуулаагүй байгаа – Unworked Penetration, ISO 2137, 1/10 mm                      90 – 150

Хайлах цэг – Melting Point, °C                                                       >65