Loctite 243

LOCTITE® 243нь резбатай болтуудыг бэхжүүлж түгжих зориулалттай боловч стандартын гар багажуудаар тайлж задлах боломжтой. Энэ бүтээгдэхүүн метал эд ангиудыг нийлүүлж агааргүй болтол чангалсан үед бэхжих бөгөөд цохилт, чичиргээнээс шалтгаалан сулрах, дотрох шингэнээ гоожуулахаас урьдчилан сэргийлнэ.

Үнийн санал авахаар сагслах
Тайлбар

Хадгалалт

Эдгээр бүтээгдэхүүнийг хуурай газар битүүмжилсэн контайнерт хадгална. Бүтээгдэхүүний хадгалалтын горимын мэдээллийг контайнер дээрх шошгонд үзүүлсэн байж болно.

Хадгалалтын тохиромжтой нөхцөл: 8°C – 21°C. Бүтээгдэхүүнийг 8°C-аас доош юмуу 28°C-с дээш хэмд хадгалах нь түүний чанарт сөрөг нөлөөлж болзошгүй.

Контайнерээс гаргаж авсан бүтээгдэхүүн ашиглалтын явцад бохирдож болно. Иймээс нэгэнт гаргаж авсан бүтээгдэхүүнийг эргүүлж контайнерт нь хийж болохгүй. Бохирдсон болон хадгалалтын журамд зааснаас өөр орчинд хадгалсан бүтээгдэхүүний талаар Хенкел корпораци хариуцлага хүлээхгүй.  Хэрэв нэмэгдэл мэдээлэл шаардлагатай бол ойр орших Техникийн үйлчилгээний төв юмуу Хэрэглэгчид үйлчлэх төлөөлөгчийн газарт хандах хэрэгтэй.

 

Хувиргалтууд

(°C x 1.8) + 32 = °F

kV/mm x 25.4 = V/mil

mm / 25.4 = inches

µm / 25.4 = mil

N x 0.225 = lb

N/mm x 5.71 = lb/in

N/mm² x 145 = psi

LOCTITE® 243 нь резбатай боолтуудыг бэхжүүлж түгжих зориулалттай боловч стандартын гар багажуудаар тайлж задлах боломжтой. Энэ бүтээгдэхүүн метал эд ангиудыг нийлүүлж агааргүй болтол чангалсан үед бэхжих бөгөөд цохилт, чичиргээнээс шалтгаалан сулрах, дотрох шингэнээ гоожуулахаас урьдчилан сэргийлнэ. LOCTITE® 243™ -ны наалдамхай чанар хугацаанаас хамаарах (thixotropic) учир эд ангийн гадаргууд түрхсэний дараа шингэн бүтээгдэхүүний урсалтыг бууруулах ба маш сайн хатаж бэхжинэ. Энэ бүтээгдэхүүн идэвхтэй метал (гууль, зэс г.м) төдийгүй зэвэрдэггүй ган, төмөр, өөр металаар бүрсэн гадаргуу зэрэг идэвхгүй гадаргууд ч сайн тохирно. Энэ бүтээгдэхүүн өндөр хэмд тэсвэртэйгээс гадна эд ангийн гадаргууд зүсэлт, тосолгоо, зэврэлтийн эсрэг болон хамгаалах зориулалттай янз бүрийн тосны бага зэрэг бохирдолд тэсвэртэй байна.