Loctite 7200
LOCTITER SF 7200™ нь яндан хоолойн амсарm (flanges) тавьсан жийрэг хийсэн материалыг зөөлрүүлэх замаар түүн дээр бэхжиж хатсан химийн бодисыг салган жийргээ гэмтээлгүй авахад зориулсан бүтээгдэхүүн юм.
LOCTITER SF 7200™ – бүтээгдэхүүний тодорхойлолтууд:
| Технологи | Уусгагч суурьтай |
| Химийн бодисын төрөл | Алифатик эфир, гидро карбон, өнгөц идэвхт бодис ба метил этил этон |
| Харагдах байдал | Хул шар шингэн |
| Усанд уусах чанар | Холигдохгүй |
| Уусгагчид уусах чанар | Холилдоно |
| Шахах хүчлүүр | Пропан |
| Бэхжилт | |
| Хэрэглээ | Цэвэрлэнэ |
| Давуу тал | · Амархан хэрэглэж болох аэрозол
· Босоо гадагуугаас доош урсахгүй · Хлор фтор карбон агуулаагүй |
LOCTITER SF 7200™ нь яндан хоолойн амсарm (flanges) тавьсан жийрэг хийсэн материалыг зөөлрүүлэх замаар түүн дээр бэхжиж хатсан химийн бодисыг салган жийргээ гэмтээлгүй авахад зориулсан бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүнийг түрхэхэд жийрэг дээр хөөс маягийн үе үүсэх ба задалж байх хооронд жийргийг байрнаас нь хөдөлгөхгүй барьдаг байна. Үүнийг метал фланецаас бүх төрлийн химийн бодист тэсвэртэй жийрэг салгаж авахад хэрэглэдэг байна. Ялангуяа хөнгөн цагаан юмуу бусад зөөлөн метал фланецийн гадаргууг гэмтээлгүй жийргийг нь салгаж авахад их тохиромжтой байна. Түүнээс гадна метал цланец юмуу өөр гадаргууд наалдсан хог, тос, тослох материалын болон карбоны тортог,, хатсан тос, будаг, паалангийн хаг (varnish) зэргийг арилгаж зайлуулахад хэрэглэж болно.
Тэмдэглэл: LOCTITER SF 7200™ нь метал эд ангид зориулагдсан учир пластик бүрэлдэхүүнтэй эд ангид хэрэглэж болохгүй.
НИЙТЛЭГ ШИНЖ ЧАНАР
Хувийн гравитац – Specific Gravity @ 25 °C 0.86 – 0.9LMS
pH @ 20 °C 10.6 – 11.0LMS
Хуурай үлдэгдэл – Dry Residue, % ~4
