Loctite 577
LOCTITE® 577 нь урьдчилан залгасан металл хоолой болон бэхэлгээг битүүмжлэх, бэхлэхэд зориулагдсан материал юм.
LOCTITER 577 бүтээгдэхүүний тодорхойлолтууд:
| Технологи | Акрил | |
| Химийн бодисын төрөл | Диметакрилат эфир | |
| Харагдах байдал (бэхжээгүй байхдаа) | Шар өнгийн зуурмаг | |
| Гэрэлтэх чадвар | Хэт яагаан туяанд гэрэлтэнэLMS | |
| Харагдах байдал (хэлбэр) | Наалдамхай | |
| Бүрэлдэхүүн | Нэгэн төрөл | |
| Наалдамхай чанар |
|
|
| Бэхжилт | Хүчилтөрөгчгүй орчин | |
| Бүрэн бэхжих | Идэвхжүүлэгч | |
| Хэрэглээ | Эрэг болт бэхжүүлэх | |
| Хүч чадал | Дунд зэрэг |
LOCTITE® 577 нь урьдчилан залгасан металл хоолой болон бэхэлгээг битүүмжлэх, бэхлэхэд зориулагдсан материал юм. Энэ бүтээгдэхүүн гадаргууг нь идэвхжүүлэх шаардлагагүй зэвэрдэггүй ган дээр түрхэхэд онцгой тохиромжтой. Энэ бүтээгдэхүүн угсарч байгаа эд ангиудын хооронд хүчилтөрөгчгүй орчинд ормогц бэхэжих ба цохилт, чичиргээнээс болж сулрах, шингэн алдахаас сэргийлнэ. Энэ LOCTITE® 577 –ийн thixotropic – (хугацаа ба орчноос шалтгаалж наалдамхай чанар нь өөрчлөгддөг) шинж чанар нь түүнийг эд ангийн гадаргууд түрхэсний дараа үүсэх гоожилтыг багасгана. LOCTITE® 577 бэхжиж бат бөх болох ба гууль, зэс мэт идэвхтэй металаас гадна зэвэрдэггүй ган болон өнгөлсөн гадаргуутай идэвхгүй материалд ч ашиглах боломжтой юм. Үүнийг 0.25 мм хүртэл зайтай гадаргад болон өндөр хэмд ашиглаж болохоос гадна мөн бохирдсон гадаргууд ч ашиглаж болно. Энэ бүтээгдэхүүн янз бүрийн тос, үүний дотор металл огтлох, тослох, зэврэлтээс хамгаалах буюу багасгах (corrosion inhibitors), цэвэрлэх (гадаргуу идэвхжүүлэх- surfactants) шингэнээр бага зэрэг бохирдсон гадарга дээр ч бэхэждэг байна.
