Loctite 55

LOCTITE® 55  бол яндан хоолойн резьбаг ороож битүүмжлэх ердийн зориулалттай бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүн нь хадгалах, хэрэглэхэд зориулсан савтай байх ба тэр савнаас нэг үзүүрийг нь гарган метал юмуу пластик хоолойны резьбаг ороож хэрэглэнэ.

Үнийн санал авахаар сагслах
Тайлбар

LOCTITER  55  –ийн бүтээгдэхүүний тодорхойлолтууд:

Технологи Бүрээстэй олон судал-утас
Химийн бодисын төрөл Тусгай идэвхгүй бодис шингээсэн полиамид утас
Харагдах байдал (бэхжээгүй байхдаа) Цагаан өнгийн бүрээстэй утас
Бэхжилт
Хэрэглээ Резьбаг ороож битүүмжлэх

LOCTITE 55  бол яндан хоолойн резьбаг ороож битүүмжлэх ердийн зориулалттай бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүн нь хадгалах, хэрэглэхэд зориулсан савтай байх ба тэр савнаас нэг үзүүрийг нь гарган метал юмуу пластик хоолойны резьбаг ороож хэрэглэнэ. Аж үйлдвэрт 4 инч хүртэл хэмжээтэй резьбатай ус болон ус биш шингэний хоолойг битүүмжилнэ. Ялангуяа шууд угсрах буюу өмнө нь бага зэргийн тохиргоо хийх шаардлагатай резьба бүхий эд ангиудыг угсрах ажилд тохиромжтой.  Энэ бүтээгдэхүүнийг 1490С хүртэл хэмд ашиглах боломжтой.

Олон улсын эрүүл ахуйн сан (NSF-National Sanitation Foundation)-байгууллагын зөвшөөрөл

Энэ бүтээгдэхүүн  Олон улсын эрүүл ахуйн сангийн ANSI/NSF Стандарт 61 –ийн дагуу

нийтийн ундны усан хангамж болон ус борлуулах системд 820С-ээс доош хэмд ажиллах системд ашиглах зөвшөөрөлтэй байна. Тэмдэглэл:  Энэ бол бүс нутгийн хэмжээний зөвшөөрөл учир энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол тухайн газрынхаа Техникийн үйлчилгээний төвд хандана уу.