Loctite SF 7649
LOCTITE® SF 7649ТМ -ийг агааргүй орчинд бэхэждэг LOCTITE® -ийн бүтээгдэхүүний бэхжих хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ.
LOCTITER SF 7649TM –ийн бүтээгдэхүүний тодорхойлолтууд:
| Технологи | LOCTITE® агааргүй орчинд бэхэждэг цавуу ба битүүмжлэгч |
| Химийн бодисын төрөл | Зэсийн давс ба Алифат амин |
| Уусгагч | Ацетон |
| Харагдах байдал | Тунгалаг, ногоон өнгийн шингэнLMS |
| Наалдамхай чанар | Маш сул |
| Бэхжилт | – |
| Хэрэглээ | LOCTITE® агааргүй орчинд бэхэждэг бүтээгдэхүүний бэхжилт түргэсгэх |
LOCTITE® SF 7649ТМ -ийг агааргүй орчинд бэхэждэг LOCTITE® -ийн бүтээгдэхүүний бэхжих хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ. Энэ бүтээгдэхүүнийг идэвхгүй металл эсвэл нийлүүлэх зай томтой идэвхгүй гадаргууд хэрэглэх нэн тохиромжтой. Ялангуяа бага хэм (<15 °C) зонхилох орчинд LOCTITE® SF 7649™ -ийг ашиглахыг зөвлөж байна.
Олон улсын NSF стандарт
Энэ бүтээгдэхүүн NSF олон улсын ANSI/NSF 61 стандартын дагуу 820 хэмээс хэтрэхгүй дулаантай арилжааны болон орон сууцны ундны усны системд ашиглагдах зөвшөөрөлтэй. Жич: Энэ бол бүс нутгийн зөвшөөрөл юм. Дэлгэрэнгүй мэдээлэл, тодруулгыг авахыг хүсвэл орон нутгийнхаа Техникийн үйлчилгээний төвтэй холбогдоно уу.
Олон улсын NSF стандарт
Энэ бүтээгдэхүүн NSF Ангилал P1-ийн дагуу хоол хүнс болон түүнийг боловсруулах системийн орчин тойронд хоол хүнстэй харьцах боломж байхгүй төхөөрөмжид битүүмж хаалт болгон ашиглах зөвшөөрөлтэй. Жич: Энэ бол бүс нутгийн зөвшөөрөл юм. Дэлгэрэнгүй мэдээлэл, тодруулгыг авахыг хүсвэл орон нутгийнхаа Техникийн үйлчилгээний төвтэй холбогдоно уу.
НИЙТЛЭГ ШИНЖ ЧАНАР
Хувийн гравитац – Specific Gravity @ 25 °C 0.79
Наалдамхай чанар – Viscosity, 20 °C, mPa·s (cP): 2
Асах цэг – Flash Point– Аюулгүй ажиллагааны мэдээллийн хуудаснаас үз
Хатах хугацаа -Drying Time @ 20 °C, seconds 30-70
Ашиглах боломжтой хугацаа – On Part Life, days ≤30
