Loctite 648
LOCTITE® 648 –ыг цилиндр хэлбэртэй эд ангиудыг нийлүүлж угсрахад хэрэглэнэ. Эд ангиудыг нийлүүлж агааргүй болтол чангалсан үед бэхжих ба цохилт, чичиргээнээс шалтгаалан сулрах, гоожихоос сэргийлнэ.
LOCTITER 648 –ийн бүтээгдэхүүний тодорхойлолтууд:
| Технологи | Акрил |
| Химийн бодисын төрөл | Уритан метакрилат |
| Харагдах байдал (бэхжээгүй байхдаа) | Ногоон өнгийн шингэнLMS |
| Гэрэлтэх чадвар (Fluorescence) | Хэт ягаан туяанд гэрэлтэнэLMS |
| Бүрэлдэхүүн хэсэг | Нэгэн төрлийн |
| Наалдамхай чанар | Бага |
| Бэхжилт | Хүчилтөрөгчгүй орчин |
| Бүрэн бэхжүүлэх | Идэвхжүүлэгч |
| Хэрэглээ | Засвар |
| Чадал | Өндөр хүчтэй |
LOCTITE® 648 –ыг цилиндр хэлбэртэй эд ангиудыг нийлүүлж угсрахад хэрэглэнэ. Эд ангиудыг нийлүүлж агааргүй болтол чангалсан үед бэхжих ба цохилт, чичиргээнээс шалтгаалан сулрах, гоожихоос сэргийлнэ. Энэ бүтээгдэхүүн харьцах араанууд, эдний гол, цахилгаан моторын ротор болон харьцах арааны хайрагт өргөн хэрэглэнэ. LOCTITE® 648R бат бөх бэхжиж хатна. Энэ бодис зөөлөн ган зэрэг идэвхтэй метал төдийгүй зэвэрдэггүй ган болон хавтгай гадаргуу мэт идэвхгүй гадаргууд ч хэрэглэгдэнэ. Мөн өндөр темпратурт ажиллах ба тосны бохирдолд ажирдаггүй байна. Үүнийг зүсэх, тослох, зэврэлтээс болон элэгдлээс хамгаалах зориулалттай шингэний бага зэрэг бохирдолтой эд ангийн гадаргууд хэрэглэж болно.
БЭХЖЭЭГҮЙ МАТЕРИАЛЫН НИЙТЛЭГ ШИНЖ ЧАНАР
Хувийн гравитац – Specific Gravity @25°C 1.1
Наалдамхай чанар – Viscosity, Brookfield – RVF, 25 °C, mPa·s (cP):
Spindle 2, speed 20 rpm, 400 – 600LMS
Наалдамхай чанар – Viscosity, Cone & Plate, 25 °C, mPa·s (cP):
Shear rate 129 s-1 400 – 600
Төстэй бүтээгдэхүүн
Loctite 232
Loctite 609
LOCTITE® 609 нь цилиндр хэлбэртэй эд ангиудыг нийлүүлж наахад зориулагдсан.
Энэ бүтээгдэхүүн нь бие биедээ ойр байрлах металл гадаргуугийн хооронд агааргүй орчинд орохоороо бэхжих ба цочрол доргионоос болж сулрах, гоожилт үүсэхээс сэргийлнэ.
Жижиг цахилгаан моторын роторын гол ба цилиндрт втулк, вкладыш-ийг түгжихэд хэрэглэнэ.
Loctite 620
LOCTITE® 620 нь цилиндр хэлбэрийн биет холбох хэрэгслийн хэсгүүдий хоорондох зай 0.2 мм байх тохиолдолд тасалгааны температурт хамгийн бат бөх наахад зориулагдсан бүтээгдэхүүн юм.
Металл гадаргуунууд ойртуулж тэнд агаар байхгүй болох үед уг бүтээгдэхүүн хатуурч бэхжих бөгөөд цочрол, чичиргээнээс үүдэн гоожих сулрахаас сэргийлнэ.
Loctite 638
LOCTITE® 638 нь цилиндр хэлбэрийн биет холбох хэрэгслийн хэсгүүдийн хоорондох зай 0.25 мм байх тохиолдолд тасалгааны температурт хамгийн бат бөх наахад зориулагдсан бүтээгдэхүүн юм.
Металл гадаргуунууд нийлж агаар байхгүй болох үед уг бүтээгдэхүүн хатуурч бэхжих бөгөөд цочрол, чичиргээнээс үүдэн гоожих сулрахаас сэргийлнэ.
Loctite 641
LOCTITE® 641 нь цилиндр хэлбэрийн биет холбох хэрэгслийг засварлахад зориулагдсан бүтээгдэхүүн бөгөөд ялангуяа засвар үйлчилгээ хийхдээ задлах шаардлагатай эд ангид хэрэглэхэд онцгой тохиромжтой. Металл гадаргуунууд нийлж агаар байхгүй болох үед уг бүтээгдэхүүн хатуурч бэхжих бөгөөд цочрол, чичиргээнээс үүдэн гоожих, сулрахаас сэргийлнэ.
Ердийн хэрэглээнд холивчийг гол болон гэрэнд нь тогтвортой байлгахад хэрэглэгдэнэ.
Loctite 660
Loctite 680
LOCTITE® 680 нь цилиндр хэлбэрийн биет холбох хэрэгслийг засварлахад зориулагдсан бүтээгдэхүүн бөгөөд ялангуяа наалдах чадвар бага шаардах тохиолдолд тохиромжтой. Металл гадаргуунууд нийлж агаар байхгүй болох үед уг бүтээгдэхүүн хатуурч бэхжих бөгөөд цочрол, чичиргээнээс үүдэн гоожих, сулрахаас сэргийлнэ.
