Loctite 518
LOCTITE® 518R нь металл эд ангиудыг нийлүүлж агааргүй болтол чангалсан үед бэхжих, дунд зэргийн чадалтай битүүмжлэх бүтээгдэхүүн болно.
LOCTITER 518 –ийн бүтээгдэхүүний тодорхойлолтууд:
| Технологи | Акрил |
| Химийн бодисын төрөл | Диметакрилат эфир |
| Харагдах байдал (бэхжээгүй байхдаа) | Улаан өнгийн гель шиг материал |
| Гэрэлтэх чадвар (Fluorescence) | Хэт ягаан туяанд гэрэлтэнэLMS |
| Бүрэлдэхүүн хэсэг | Нэг |
| Наалдамхай чанар | Тихотропик- яваандаа өөрчлөгддөг |
| Бэхжилт | Хүчилтөрөгчгүй орчин |
| Эмчлэх орчин | Тасалгааны хэмд |
| Хэрэглээ | битүүмжлэх |
LOCTITE® 518 нь металл эд ангиудыг нийлүүлж агааргүй болтол чангалсан үед бэхжих, дунд зэргийн чадалтай битүүмжлэх бүтээгдэхүүн болно. Энэ бүтээгдэхүүнийг хатуу тэгш метал гадаргуу, тухайлбал моторын их бие, араануудын гэр зэрэг фланцтай холбож битүүмжлэх эд ангиудад өргөн хэрэглэдэг ба эд ангиудаа нийлүүлж угсрахын өмнө металл гадаргуугийн хоног руу гоожуулах замаар газар дээр нь бэлтгэнэ. LOCTITE® 518 бодисын төлөв яваандаа өөрчлөгддөг (thixotropic) учир эд ангийн гадаргууд хүрмэгц гоожиж урсах нь багасна. LOCTITE® 518 сайн бэхжиж хатдаг ба зөөлөн ган мэт идэвхтэй гадаргуугаар зогсохгүй бас бага зэргийн зэсийн хольцтой хөнгөн цагаан мэт идэвхгүй гадаргууд ч үйлчилнэ. Энэ бодис 0.25мм хүртэл хэмжээтэй зайг битүүмжилж чадахаас гадна бохирдлыг ч хүлцдэг байна. Эд ангиудын гадаргууд зүсэх, тослох, зэврэлтийн эсрэг болон хамгаалах зориулалттай шингэн, өнгөц идэвхтэй бодис (surfactants), зэврэлт удаашруулах бодис зэрэг уусгагч шингэний бага зэрэг бохирдол байлаа ч бэхжиж чаддаг байна.
